Спагетти карбонара (Spaghetti carbonara)

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Спагетти карбонара (Spaghetti carbonara)

Орц: 2 порц
  • 250 гр спагетти гоймон
  • масло
  • 1 ш сонгино, арилгаад жижглэн хэрчсэн (shallot)
  • 2 хумс сармис, арилгаад бяцлаад жижиглэн хэрчсэн
  • 6 зүсэм bacon, хэрчсэн
  • 2 ш өндөг
  • 142 мл крем (single cream)
  • 25 гр пармежан бяслаг, үрсэн
Бэлтгэх нь:

Давстай усанд гоймонгоо хийн уутан дээрх зааврын дагуу чанаж al dante болгоно.

Гоймонгоо чанах зуураа багахан масло хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгино, сармис, гахайн махаа нэмээд 5-7 минут хуурна. Өндгөө кремтэйгээ холиж нийцүүлээд ихэнх бяслаг ахиухан хар перцээр амтлана.

Гоймонгоо шүүгээд сойлгүйгээр буцаан гоймонгоо чанасан савандаа хийгээд бэлтгэсэн карбонара соусаа хийж хутгаж нийцүүлнэ. Спагеттигээ 2 тавганд хувааж таваглаад үлдээсэн пармежан бяслагаа тараан цацаж чимэглээд сервислэнэ.

http://gal-togoond.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж