

Харин өнөөдөр Монголын баг тамирчдаас ОУХМ Л.Отгонбаяр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд хурд сорих гэж байна. Тэсвэр тэвчээр, хатуужлын туйлыг шалгадаг энэ төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх билээ. Өнөөдөр болох эмэгтэйчүүдийн уралдаанд Л.Отгонбаяр, харин олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хурд сорих билээ.
Эмэгтэйчүүдийн марафон гүйлт өнөөдөр Монголын цагаар 18.00 цагт эхэлнэ. Энэ төрөлд дэлхийн дээд амжилт хоёр цаг, 15 минут, 25 секунд, харин олимпийн рекорд 2:23:14 байдаг аж. Л.Отгонбаярын хувьд хувийн дээд амжилт нь 2:39:50 юм байна.
С.ЦЭЛМЭГ