
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, “МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”-ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” хэмээжээ.
Т.МАША