Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Инфляци халуунтай байна. Халууны хэм нь өссөөр л . Монголбанк түүнийг тогтоож дийлэхгүй нь. Зөвхөн бодлогын хүүгээрээ  торгоосоор. Энэ оны нэгдүгээр сард л гэхэд инфляци 2.9 хувиар өсч байсан бол өнгөрсөн зургаадугаар сард 0.3 хувиар өсчээ. “Жилээр нь тооцвол хоёрхон сарын өмнө 17.8 хувьд хүрч байсан инфляци өнөөдөр 15.1 хувь болсон” хэмээн Монголбанкны эдийн засагчид тайлбарласан юм. Харин суурь инфляци оны эхнээс өсөөгүй бөгөөд хоёрдугаар сард 12.4 хувь байсан бол өнгөрсөн зургаадугаар сард 9.2 хувь болж хурдац нь саарчээ. Зургаадугаар сарын инфляцийн 28.9 хувийг хүнсний бараа эзэлж, 67.6 хувийг орон сууцны үнийн өсөлт бүрдүүлжээ. Тэгвэл хагас жилийн байдлаар инфляцийн 73.6 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлсэн байна. Тодруулбал, махны үнэ. Тиймээс инфляцийн эрчийг сааруулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн бөгөөд нөлөөлөл нь 2-3 улирлын дараа гарах аж. Өөрөөр хэлбэл,  энэ оны өмнө авсан бодлогын хүүгийн өсөлтийн нөлөө өнөөдөр л мэдрэгдэнэ гэсэн үг аж. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5 хувь, 2011 онд 37 хувиар тус тус өсч байсан бол энэ оны эхний хагаст 22 хувиар өссөн дүнтэй гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж