У.Мөнх-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа

Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт,
Монгол Улсын Гавяьат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ээлжит өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Өнөөдөр шөвгийн 16-гийн шатанд Маврикийн боксчин Рикарно Колинтой тоглосон тэрбээр өрсөлдөгчөө 15-12 (4-3, 6-5, 5-4) харьцаатай буулган авсан юм. Манай тамирчин эхний тойрогт Чехийн тамирчин Зденек Хладекийг 20:12 харьцаатай хожсон билээ.

У.Мөнх-Эрдэнэ орон нутгийн цагаар наймдугаар сарын 8-ны 22.00 цаг буюу Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт хүрэл медалийн төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч нь рингний эзэн орон тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокер юм.

Олимпийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс  ОУХМ Б.Түвшинбат шөвгийн 16-д Францын тамирчин Алексис Вастинд
ганцхан онооны зөрүүтэй ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 49 кг-ын жинд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба эхний өрсөлдөгчдөө ялагдсанаар олимпийн рингийг орхисон. Харин 52 кг-д
Гавьяат тамирчин Н.Төгсцогт хүчтэй өрсөлдөгч болох Италийн Винчензо
Пикардиг ялснаар хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болсон бол У.Мөнх-Эрдэнэ гавьяат мөн өнөөдрийн учраагаа ялж, медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Ийнхүү Монголын ширэн бээлийтнүүдээс хоёр нь ялагдаж, хоёр нь медалийн төлөө тоглохоор болоод байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж