Г.Батхүү УИХ-ын даргын зөвлөх болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Г.Батхүү УИХ-ын даргын зөвлөх болжээ

УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр өмнөх парламентад УИХ-ын дэд дарга байсан Г.Батхүү ажиллах болжээ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангайд нэр дэвшсэн боловч, уг тойрог дээр маргаан дэгдчихээд буй. Маргаан шүүхийн шатанд очиж, Г.Батхүү зөвлөхийн талд анхны шийдвэр гарсан ч МАН-ын зүгээс няцаасаар байгаа. Тиймээс шүүхээс эцсийн шийдвэр гартал УИХ-ын даргын зөвлөх болъё гэж шийдсэн үү, ямар ч байсан өчигдрөөс УИХ-ын арын албыг хариуцан ажиллах болжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж