Л.Гүндалай орон нутагт өрсөлдөх гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай орон нутагт өрсөлдөх гэнэ

Монгол Улсын парламентад 12 жил дараалан сууж, архаг гишүүдийн тоонд ордог байсан Л.Гүндалайд өнөө жилийн УИХ-ын сонгууль тун халгаатай болсон билээ. Сонгуулийн дараахан тэрбээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай үзэлцэнэ хэмээн ярьж явсан ч одоо харин орон нутгийн сонгуульд хүч үзэж, ялвал Хөвсгөл аймгийн Засаг даргаар сонгогдоод,  нутгаа  жинхэнэ Швейцарь шиг болгоно гэж ам алдаад авсан сурагтай.

Хөвсгөл далайг түшиглэн аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадвал хамгийн онгон зэрлэг байгаль тус аймагт оршиж буй. Л.Гүндалайн хувьд ч Хөвсгөл далайн орчимд аялал жуулчлалын баазтай. Мань эр хоёр жилийн өмнө бааз оршиж буй газраа Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсээс гаргах гэж оролдоод гишүүдэд баригдан бүтэлгүйтэж байсан удаатай. Хэдийгээр тэр аймгийнхаа Ардчилсан намын даргын суудлаас буусан ч гэлээ хуучин суурин дээрээ тоглолт хийгээд намаа орон нутгийн сонгуульд ялуулж мэдэх л юм шүү. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг үнэхээр Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын гол түшиц газар болгон хөгжүүлчих ч юм бил үү, хэн мэдлээ дээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж