Нэгэн цагт өөрийн үзэсгэлэнт төрхөөрөө олныг гайхашруулж явсан Америкийн супер модель Женисс Дикинсоны бага зэрэг сээтэгнүүр маягийн богинохон цэнхэр даашинзтай явж байгаад паппарацид өртжээ. Түүний өмссөн даашинз Жениссийн насанд нь тохирхооргүй гэмээр биеийнх нь ихэнхи хэсгийг ил гаргаж байгаа нь түүнийг сээтэгнүүр харагдуулсан гэхэд болохоор. Одоогоор 57 настай тэрбээр Америкийн баячууд ихээр амьдардаг Беверли Хилзийн хамгийн баян болоод алдартай хатагтай нарын нэг гэнэ. Женисс Дикинсон одоо хуучин гэртээ хэсэг хугацаанд амьдралгүй, сарын түрээс нь 20,000 ам.долларын үнэтэй тансаг байранд ганцаараа амьдарч байгаа юм байна.
Э.АНХТУЯА