
Иргэд намар цагт тарвага агнаж боодог хийх замаар тахал өвчний халдварыг авдаг аж. Зарим тохиолдолд тахалтай тарвагыг өвчиж байгаад халдвар авдаг бол махыг нь идэж байгаад тахал өвчнөөр халдварлах нь ч бий. Тиймээс мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Нисэх, Яармаг, Био комбинат, Эмээлтээр нэвтрэн орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх замаар нийслэл рүү тарваганы мах, боодог, түүхий эдийг оруулахыг хориглох чиглэлээр хяналт тавьж ажиллаж буй аж. Энэ ажил ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ. Ингэхдээ наймдугаар сараас хяналт шалгалтын ажлыг өргөжүүлж 22-ын товчоо зэрэг газруудад гэнэтийн шалгалт хийхээр төлөвлөжээ.