Испанийн шүүх алан хядагчдыг яллана

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Испанийн шүүх алан хядагчдыг яллана

Испани болон Европт алан хядах ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэгдэж байсан лалын шашинт гурван гэмт этгээдийн нэгнийх нь шүүх хурал өчигдөр буюу баасан гаригт Испанид болжээ. Харин үлдсэн хоёр этгээдийн шүүх хурал маргааш буюу ням гариг хүртэл хойшлогдсон бөгөөд ямар ял сонсох нь тодорхойгүй байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тэднийг гудамжинд галт зэвсэгтэй явж байхад нь цагдаа нар саатуулан баривчилжээ. Тэдний хоёр нь Орос, нэг нь Туркийн иргэн гэнэ. Цагдаа нар тэднийг нэг нэгээр нь байцаахад тэд гурвуулаа өөр өөр мэдүүлэг өгсөн байна. Гэвч Испанийн тагнуулын алба тэднийг алан хядах ажиллагаа явуулсан гэх сэжиг байгаа аж. Тагнуулын албаныханы мэдээлснээр сэжигтнүүдийн нэг Оросын иргэн адан хядах Аль- Кайда бүлэглэлийн гишүүн аж. Харин нөгөө хоёр нь өөр гэмт бүлэглэлийн  гишүүн аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж