Кристен Стюартын урвалт

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Кристен Стюартын урвалт

“Twilight” киноны од Кристен Стюарт, хамтран тоглогч Роберт Паттинсон нарыг шүтэн бишрэгчид нь сайхан хос болно гэж найдаж байсан билээ. Гэвч Холливудын залуу жүжигчин бүсгүй эхнэр хүүхэдтэй, найруулагч эртэй учир ургуулж, найз залуугаасаа урвасан гэнэ. Кристен Стюартын ухаан алдатлаа дурласан эр нь “Цасангуа анчин хоёр” киноны найруулагч Руперт Сандерс аж. Хэвлэлээр тэдний нууц уулзалтын зураг дэлгэгдсэний дараа найруулагч Руперт Сандерс эхнэр хүүхдээсээ уучлал гуйсан гэнэ. Хачирхалтай нь “Цасангуа анчин хоёр” кинонд Цасангуа охины ээжийн дүрд тоглосон Рупертын эхнэр энэ талаар огт сэжиглээгүй байсан аж. Нууц хайрынх нь талаар дэлхий нийтээр мэдсэний дараа Кристен Стюарт “Би Робертэд маш их хайртай. Гэхдээ намайг уучлаарай” гэжээ. Гэвч бүсгүйн хуучин залуу, “цус сорогч” Роберт түүнтэй хамт хөлсөлж байсан гэрээсээ үг дуугүй нүүсэн бөгөөд түүнийг уучилж чадахгүй байгаа гэнэ лээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж