Свазиландад багш нар ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Свазиландад багш нар ажил хаяжээ

Свазиландын Вант улсад багш нар цалингаа нэмэхийг шаардаж, ойроцоогоор 300 багш  таван өдрийн турш  ажилт хаялт зарлажээ. Харин Засгийн газраас багш нарын ажил хаялт зарлаж байгаа явдлыг өөрсдийн эрх ашгийг хагмаалах хууль ёсны алхам гэдэгтэй санал нэг байгаа ч тэдгээр багш нарыг ажилдаа эргэн орохыг шаардсан байна. Учир нь багш нар ажил хаяснаас хүүхдүүд хичээлдээ явахаа больж, сургууль нам гүм сүм мэт байдалтай хэдэн өдрийг өнгөрүүлж байгаад эрх баригчид ийнхүү санаа зовниж байгаа юм байна. Свазиландад багш нар 2010 оноос хойш цалингаа нэмүүлээгүй хэмээн гомдоллож ийнхүү ажил хаялт зарлаад байгаа юм байна. Багш нар нийслэл Мбабанед ажил хаялт зарласнаас хойш зургаа хоног өнгөрч байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж