Чехийн шоронд хоригдож байхдаа монгол хэл судалж байсан Америкийн “Lamb of God” хамтлагийн ахлагч Рэнди Блайт батлан даалтаар суллагджээ. 41 настай рок дуучин 400,000 ам.долларын батлан даалтаар шоронгоос гарч, АНУ руу буцсан байна. Түүнийг хоёр жилийн өмнө 19 настай нэгэн үзэгчийг тайзнаас түлхэж унагасан хэргээр өнгөрсөн долдугаар сарын 27-нд Праг хотын нисэх буудалд саатуулан баривчилсан юм. Тайзнаас унасан үзэгчийг нас барсныг хамтлагийнхан огт мэдээгүй байсан бөгөөд Праг хотод тоглолт хийхээр очоод Рэнди Блайтыг баривчлахад бүгд цочирдсон аж. Хоёр жилийн өмнө Праг хото болсон тус хамтлагийн тоглолтын үеэр тайзнаас унасан 19 настай залуу тархины хүнд гэмтлээс болж 14 хоногийн дараа нас барсан аж. Рэнди Блайтад ямар ч ял тулгаагүй боловч Чехийн цагдаа нар энэ хэрэгт мөрдлөг явуулж байгаа гэнэ. Рэнди Блайт Чехийн шоронд хоригдож байхдаа нэгэн хоригдлоор монгол хэл заалгаж, ойр зуурын ярианы хэл сурсан гэнэ. “Lamb of God” хамтлаг нь 2007,2011 онд Грэммийн хөгжмийн наадамд нэр дэвшиж байсан юм байна.
Н.ЭНХ