УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр 71 гишүүнээс дөрөв нь гадаадад аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар Англид, У.Хүрэлсүх гишүүн Францад яваа бол Л.Энх-Амгалан Австриас ирээгүй байна.
Олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжиж буй УИХ-ын гишүүн М.Энхболд, Р.Амаржаргал нар энэ сарын 8-нд эх орондоо ирэх бол У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нар ирэх даваа гаригт морилох гэнэ. Мөн өнөөдрийн байдлаар хоёр гишүүн тойрогтоо “уяатай” байна, тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд Төв аймагт байгаа бол Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Говь-Алтайг зорьжээ. Сайд Ц.Дашдорж ирэх даваа гаригт Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх бол Су.Батболд маргааш ирэх аж. Бусад гишүүд Улаанбаатар хотод байна.
Г.ДАРЬ