Улаанбаатар хотын хэмжээнд хэд хэдэн газарт авто замыг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хүрээнд урьд шөнөөс эхлэн Байгалийн түүхийн музейн уулзварыг хаагаад байна. Эл авто зам 10 хоногийн турш хаалттай байх бөгөөд энэ хугацаанд “Наранбулаг хан” ХХК-ийнхан авто замыг өргөтгөн шинэчлэхийн зэрэгцээ дулааны шугам шинэчлэлт хийх, холбооны сувгийг гүнд оруулах, борооны ус зайлуулах шугамыг шинээр бий болгох зэрэг хэд, хэдэн ажлыг давхар гүйцэтгэх ажээ.
Г.ДАРЬ