Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар хуралджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар хуралджээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр буюу баасан гаригт Сирийн асуудлаар хуралджээ. Хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг түлхэн унагааж, улс төрийн хямралыг зохицуулах асуудлаар санал асуулга явуулснаас 31 орны төлөөлөгч “Сири улсад болоод байгаа нөхцөл байдлыг үтэр түргэн зогсоох шаардлагатай” гэсэн бол 12 орны төлөөлөгч татгалзжээ. Сирийн асуудлаар НҮБ-д хориг тавих эрхтэй Орос, Хятад хоёр Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийн унагахын эсэргүүцсэн хэвээр байгаа аж. Гэсэн хэдий ч энэ асуудлаар  Арабын Лигийн орнуудтай Кофи Аннаны хийх зөвшилцөл хамгийн чухал аж. НҮБ-ын гишүүн орнууд олон мянган хүн амиа алдаад буй Сирийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоор хэлэлцэж байгаа билээ. Түүнчлэн Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэдэг таамаглал нь айдас түгшүүрийг улам ихээр нэмэгдүүлэх болсон байна. Аюулгүйн зөвлөлийн дээрх уулзалтанд Англи болон Францын Засгийн газраас ч мөн төлөлөөгчид ороллцсон байна. Энэ үеэр Францын Гадаад хэргийн сайд Лоаран Фабиус хэлэхдээ Сирид хүний эрхийг хамгаалахын тулд системтэй арга замуудыг дэс дараатай авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Харин Орос болон Хятад зэрэг орнууд Сирийн асуудлаар улс орны дотоод хэрэгт оролцохгүй гэсэн байр сууриндаа хатуу зогсч байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж