Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавяьат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр олимпийн рингэнд хоёр дахь тулаанаа хийх гэж байна. Эхний тойрогт Чехийн тамирчин Зденек Хладекийг 20:12 харьцаатай ялсан түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Маврикийн тамирчин Рикарно Колин юм. Колин нь өмнөх тойрогт Морокко улсын тамирчин Абделхак Аатакниг 16:10 оноогоор ялжээ. У.Мөнх-Эрдэнийн тоглолт үүрээр 04.45 цагт Лондон дахь ExCel ордонд эхэлнэ.
У.Мөнх-Эрдэнэ шөвгийн 16-гийн өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө Их Британи болон Энэтхэгийн тамирчдын ялсантай нь тоглох юм.
С.ЦЭЛМЭГ