Ардчилсан намын Хяналтын зөвлөл журмаа баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Хяналтын зөвлөл журмаа баталжээ

Ардчилсан намын Хяналтын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Сая тус зөвлөлийн дотоод журмыг баталжээ. Журмаар зөвлөлийн гишүүд хариуцах ажлын нарийн заагтай болсон байна. Өнөөдөр зөвлөлөөс гаргасан шийдвэрийг суулт зарлагсдын дийлэнх нь хүлээж авахгүй байгаа талаар саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл тэд ротацийн сонгуулийн маргаан гарсан тойргуудын  асуудлыг Хяналтын зөвлөлөөр дахин авч үзэж зэрэгцээ сонгууль явуулсан талуудын аль  нь журмаар, аль нь журмын бус аргаар сонгуульдсаныг нарийн судлах хэрэгтэй гэжээ. Үүний эцэст эцсийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна.

Хяналтын зөвлөлийнхөн өмнө нь дотоод журмаа гаргаагүй тул иймэрхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байжээ. Харин одоо журмаа нарийн болгосноор судалгаа, дүгнэлт хийх боломжтой болсон гэнэ. Сонгуулийн маргааны талаар дахин дүгнэлт гаргахад тодорхой хугацаа хэрэгтэйг ч мэдэгджээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж