Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба өнөөдөр Лондонгийн рингэнд эхний тулаанаа хийх гэж байна. Олимпийн боксын төрөлд эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд эх орноо төлөөлж буй тэрбээр сугалаагаар эхний тойрогт гоц мөргөсөн юм. Харин өнөөдөр хоёрдугаар тойрогт буюу шөвгийн 16-д Энэтхэгийн тамирчин Девендро Сингх Лаишрамтай тоглох юм. Тулаан Монголын цагаар 21.15 цагт эхлэх хуваарьтай байна. Хэрэв Энэтхэгийн боксчныг ялбал П.Сэрдамба шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө Камерун болон Ирландын тамирчдын ялсантай нь өрсөлдөх эрхтэй болно.
С.ЦЭЛМЭГ