Олимпийн жүдод оросууд гялалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Олимпийн жүдод оросууд гялалзлаа

Олимпийн наадмын эхний өдрөөс эхэлсэн жүдо бөхийн тэмцээний хамгийн хүнд жингийн аваргууд өчигдөр тодорсноор “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй олимпод зодоглосон Монголын жүдочдын тухайд -100 кг-д Н.Түвшинбаяр мөнгө, 73 кг-д ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар олимпийн жүдо бөхийн төрөлд медалийн хүснэгтэд 13 дугаар байрт бичигджээ. Харин ОХУ-ын жүдочид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт таван медаль хүртэж, медалийн чансаагаар тэргүүлж байгаа бол Францын жүдочид хоёр алт, таван хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор манлайлжээ.

Хойд хөршийн жүдочид эрэгтэйчүүдийн 60, 73 болоод -100 кг-ын жинд аваргалсан. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Арсен Галстян тэргүүлсэн бол 73 кг-д Мансур Исаев, харин -100 кг-д Тагир Хайбулаев шигшээ барилдаанд Монголын жүдоч Н.Түвшинбаярыг ялж, аваргалсан билээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 17 настайгаасаа эхлэн дэлхийн аваргад дараалан тав түрүүлсэн, Францын жүдоч Тедди Ринье босоо байж, аваргын тавцанд гарсан. 2008 оны олимпийн наадмаас хүрэл медаль зүүж байсан 23 настай тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Михаилинг ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бээжингийн олимпийн аварга, Хятадын жүдоч Вен Тун “тахимаа өгч”, хагас шигшээд Бразилийн Идалис Ортизид ялагдсан. Харин Ортиз шигшээ барилдаанд Японы Мика Сугимототой барилдаж, шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан. Бээжингийн олимпийн хүрэл медальтай тэрбээр ийн олимпийн аваргын тавцанд гарчээ.

“ЛОНДОН-2012” ОЛИМПИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:


ЭРЭГТЭЙ 60 КГ:

Алт: Арсен Галстян /ОХУ/
Мөнгө: Хироаки Хираока /Япон/
Хүрэл: Фелипе Китадай /Бразили/
Хүрэл: Ришод Собиров /Узбекистан/

ЭРЭГТЭЙ 66 КГ:
Алт: Лаша Шавдатуашвили /Гүрж/
Мөнгө: Миклос Унгвари /Унгар/
Хүрэл:Чо Жун-Хо /БНСУ/
Хүрэл: Масаши Эбинума /Япон/

ЭРЭГТЭЙ 73 КГ:
Алт: Мансур Исаев /ОХУ/
Мөнгө:Рики Накая /Япон/
Хүрэл: Уго Легран /Франц/
Хүрэл: С.Ням-Очир /Монгол/

ЭРЭГТЭЙ 81 КГ:
Алт: Ким Жэ-Бум /БНСУ/
Мөнгө: Оле Бишоф /Герман/
Хүрэл: Иван Нифонтов /ОХУ/
Хүрэл: Антон Валойс-Фортьер /Канад/

ЭРЭГТЭЙ 90 КГ:
Алт: Сун Дэ-Нам /БНСУ/
Мөнгө: Аслей Гонзалез /Куба/
Хүрэл: Илиас Илиадис /Грек/
Хүрэл: Масаши Нишияма /Япон/

ЭРЭГТЭЙ -100 КГ:

Алт: Тагир Хайбулаев /ОХУ/
Мөнгө: Н.Түвшинбаяр /Монгол/
Хүрэл: Хенк Грол /Голланд/
Хүрэл: Дмитрий Петерс /Герман/

ЭРЭГТЭЙ +100 КГ:
Алт: Тедди Ринье /Франц/
Мөнгө: Александр Михайлин /ОХУ/
Хүрэл: Рафаэль Силва /Бразили/
Хүрэл: Андреас Тоелцер /Герман/

ЭМЭГТЭЙ 48 КГ:
Алт: Сара Менезес /Бразили/
Мөнгө: Алина Дюмитру /Румын/
Хүрэл: Эва Шерновицки /Унгар/
Хүрэл: Чарлин ван Сник /Бельги/

ЭМЭГТЭЙ 52 КГ:
Алт: Ан Кум-Э /БНАСАУ/
Мөнгө: Янет Бермой Акоста /Куба/
Хүрэл: Росалба Форчинити /Итали/
Хүрэл: Пришила Гнето /Франц/

ЭМЭГТЭЙ 57 КГ:
Алт: Каори Мацүмото /Япон/
Мөнгө: Корина Каприориу /Румын/
Хүрэл: Марти Маллой /АНУ/
Хүрэл: Аутомн Павия /Франц/

ЭМЭГТЭЙ 63 КГ:
Алт: Урска Золнир /Словени/
Мөнгө: Сью Лили /БНХАУ/
Хүрэл: Жевриз Эмане /Франц/
Хүрэл: Ёшиэ Уэно /Япон/

ЭМЭГТЭЙ 70 КГ:
Алт: Люси Деко /Франц/
Мөнгө: Керстин Тьеле /Герман/
Хүрэл: Юри Алвеар /Колумб/
Хүрэл: Эдит Бош /Голланд/

ЭМЭГТЭЙ -78 КГ:

Алт: Кайла Харрисон /АНУ/
Мөнгө: Гемма Гиббонс /Их Британи/
Хүрэл: Маяра Агуйар /Бразили/
Хүрэл: Одри Чеумео /Франц/

ЭМЭГТЭЙ +78 КГ:
Алт: Идалис Ортиз /Куба/
Мөнгө: Мика Сугимото /Япон/
Хүрэл: Карина Брайнт /Их Британи/
Хүрэл: Тун Вен /БНХАУ/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж