Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулсаар 20-25 градус, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 32-37 градус, баруун зүгийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс
секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус дулаан
байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж