Монголын
хөлбөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд, хөлбөмбөг,
ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 21
аймаг тус бүрээс нэг хүнийг Улаанбаатар хотод авчирч, наймдугаар сарын
28-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох хүүхдийн хөлбөмбөгийн
зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах аж.
Мөн есдүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул
аймгуудад очиж, гурав хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулах аж.
Дээрх сургалтуудыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион
байгуулж явуулах юм байна. “Хүүхэд, хөлбөмбөг, хөгжил” хөтөлбөрийн
нээлт нь ирэх есдүгээр сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр болох гэж
байна. Нээлтийн ёслолын үйл ажллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн
ирж оролцох гэнэ.

Э.САР