Майяачууд шоколад хэрэглэдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Майяачууд шоколад хэрэглэдэг байжээ

Мексикийн археологчдын мэдээлснээр МЭӨ 2000-аас МЭ 1500 онд оршин тогтнож байсан эртний соёл иргэншилт хүмүүс болох Майяачууд шоколад хэрэглэж байсан талаар сонирхолтой баримт дэлгэжээ. Майяачууд шоколадыг шингэн хэлбэрээр анх хэрэглэдэг байсан бөгөөд хоол хүнсэндээ амт оруулж,  сүмс хэлбэрээр ашигладаг байсныг тогтоожээ. Түүнчлэн судлаачдын үзэж байгаагаар эртний Майяачуудын соёл иргэншлийн үед шош болон буурцаг элбэг ургадаг байсан аж. Энэ үед хүмүүс дээрх ургамлуудаас төрөл бүрийн уух зүйл гарган авч, хүнсний олон төрлийн зориулалтаар ашигладаг байжээ. Харин шош болон буурцагнаас гарган авсан төрөл бүрийн ундааг энэ үеийн элит хэсэг л хүртдэг байсныг эрдэмтэд тогтоосон байна. 2001 онд Мексикийн үндэсний судалгааны төвөөс явуулсан нэгэн архелогийн судалгаанаас судлаачид дээрх таамаглалыг дэвшүүлсэн аж.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж