Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Miley Cyrus “зүггүйтжээ”

Өнгөрсөн лхагва гаригийн шөнө Холливуудын залуу жүжигчин Miley Cyrus Сан-Фернандо дахь гэрт нь хулгайч юмуу алуурчин нэвтэрлээ хэмээн цагдаа нарт дуудлага өгчээ. Тэрбээр мөн  911 рүү залгаж, гэрт нь буун дуу гарлаа хэмээн их л сандарсан байдалтай ярьсан байна. Харин цагдаа нар энэ тухай дуулаад буудалцаан юмуу, хүн хулгайлах гэмт хэрэг гарлаа хэмээн бодсон аж. Тэгээд цагдаа нар түүний гэрт маш хурдан ирж, байшинг бүслэн, болгоомжтойгоор дотогш орж үзтэл гэрт нь хэн ч байгаагүй гэнэ. Мэдээж Miley Cyrus гэртээ байгаагүй бөгөөд энэ долоо хоногт Филадельфид найз залуу Liam Hemsworth-той цуг байгаа билээ. Сүүлд нь цагдаа нар энэ дуудлага хуурамч байсныг ойлгосон байна. Гэвч жүжигчин бүсгүй хуурамч дуудлага өгсөн үү, өөр хүн  тоглосон уу гэдгийг шалгаж байгаа юм байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж