Алдарт од дуучин агсан Майкл Жексоны ээж Кэтрин ач нараа асран халамжлах эрхээ дахин сэргээлгэжээ. Гэхдээ тэрбээр энэхүү үүрэг хариуцлагыг хүүхдүүдийн үеэл “Ти Жи” Жексонтай хуваалцахаар болсон байна. Өчигдөр Лос Анжелес хотын Дээд шүүхийн шүүгч Митчелл Беклофф Жексоны насанд хүрээгүй хүүхдүүдийн асран халамжлагч 82 настай Кэтриний эрхийг сэргээсэн тухай мэдэгджээ. Шүүхээс өнгөрсөн сарын 25-нд түүний асран халжмжлах эрхийг түтгэлзүүлж, хүүхдүүдийг түр асран халамжлагчаар үеэл “Ти Жи” Жексонийг сонгосон билээ. Харин Кэтрин эрхээ сэргээлэх болсноор түүнтэй хамтран хүүхдүүдийг асран халамжлах болсон байна. Кэтрин Жексон шүүх дээр хүүхдүүийг асран халамжлахаа тангараглахдаа “Би өөрийн ач хүү “Ти Жи”-тэй их дотно байдаг. Түүнийг Принц, Парис, Бланкет нарыг асран халамжлахад туслана гэдэгт найдаж байна.” гэж хэлжээ. Өнгөрсөн долоодугаар сард Кэтринийг хэсэг хугацаанд сураггүй байх хойгуур түүний хүү Рэнди Жексон түүний биеийг их муу байгаа, өөрийгөө гадаад орчноос тусгаарласан гэх мэтээр худал мэдээлэл цацаж, Жексоны охин Паристай энэ талаар маргаан үүсгээд авсан билээ. Харин энэ талаар Кэтрин шүүх дээр хийсэн мэдэгдэлдээ “Би хүүхдүүдэд ийм зүйл тохиолдсоныг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол аль болох хурдан эргэж ирэх байсан. Би энэ хугацаанд Аризонад байсан бөгөөд тэнд байхад “iPad” нь эвдэрсэн.” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS.COM
Холбоотой мэдээ