Фижигийн экс Ерөнхий сайд ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Фижигийн экс Ерөнхий сайд ял сонсчээ

Өмнөд Номхон далайн арлын улс болох Бүгд Найрамдах Фижи улсын экс Ерөнхий сайд  Махэндра Каудри авилгалын хэргээр есөн жил шоронд хоригдох ял сонсчээ. Тэрбээр Фижи улсын Laisenia Qarase намын гишүүн бөгөөд 2000-2006 оны хооронд зургаан жил тус улсын Ерөнхий сайдаар ажилласан гэнэ. Махэндра Каудрид 1992-1995 онд хооронд Фижигийн Засгийн газрын мэдлийн “Фижи Холдинг” компанийн захирлаар ажиллаж байхдаа компанийн  хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамт хувьдаа завшсан хэргээр буруутгаж ийнхүү есөн жилийн ял оноохоор болжээ. Laisenia Qarase нам 2006 оноос хойш сонгуульд ялалт байгуулаагүй ч тус улсын 2014 оны парламентын сонгуульд  ихээхэн найдлага тавиад байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж