Засгийн газарт хамтрах эсэхийг УЗ-өөр эцэслэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Засгийн газарт хамтрах эсэхийг УЗ-өөр эцэслэнэ гэв

Засгийн газарт хамтрах эсэхийг УЗ-өөр эцэслэнэ гэв

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноохдоо шүүгч болоод улсын яллагч нар нь зөвхөн нэг талын цуглуулсан баримтуудыг ашигласнаас нөгөө талын баримт үндэслэлүүдийг харгалзаж үзэлгүй ял ногдуулсан хэмээн мэдэгдэж байна. Энэ нь нэг ёсны шинэ цагийн улстөрийн хэлмэгдүүлэлт гэж нэрлэж болно. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс Ардчилсан намтай Засгийн газарт хамтарч ажиллах тохиолдолд ямар зарчим барьж ажиллах вэ гэдгийг баталгаажуулсан эвслийн тогтоолоо цаашид барин, шударга үнэний төлөө тууштай тэмцэнэ” хэмээн хэллээ.

“Шударга ёс” эвслээс өнгөрсөн сарын 26-нд гаргасан дээрх тогтоолд эвсэл нь Ардчилсан намтай Засгийн газар байгуулахаар хэлэлцээр хийж байх шатанд, мөн хамтран Засгийн газарт ажиллаж байх хугацаанд улстөрийн хэлмэгдүүлэлт гарвал Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээнд шилжинэ хэмээн заасан аж. Эл тогтоолоо Ардчилсан намд хүргүүлчихсэн. Гэхдээ эвслийн хувьд эцсийн шийдвэрийг одоогоор гаргаагүй байгаа. Энэ асуудлыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэнэ гэсэн юм. Сэтгүүлчдийн зүгээс “Хэвлэлийн бага хуралд МҮАН-ын талаас яагаад гишүүд ирсэнгүй вэ. Та бүхнээс өөр бодолтой байгаа юм биш үү. МҮАН-ынхны хувьд улстөрийг барьцаалж болохгүй, төрийн ажил явах ёстой” гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхээр танай хоёр намын дунд зөрчил үүсээд, байр суурь зөрөөд байгаа юм биш үү” гэсэн асуулт тавив. Үүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “МАХН-ын гишүүдийн хувьд долдугаар сарын 26-нд гаргасан тогтоолоо барина. Нэгэнтээ эвсч гаргасан тогтоолыг МҮАН-ынхан хүндэтгэн үзэх болов уу” гэж бодож байна гэсэн юм.

Г.ДАРЬ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж