Монгол Улсын тамирчин, ОУХМ Н.Баяраагийн онч сорих буудлага спортын эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн хэвтээ байрлалаас буудах тэмцээн эхэллээ. Энэ дасгалд нийт 51 тамирчин өрсөлдөж байгаа юм. Урьдчилсан буудлагад тамирчид нийт 60 сум буудах бөгөөд эхний наймд бичигдсэн тамирчид шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болох юм.
ОУХМ Н.Баяраагийн тухайд долдугаар сарын 30-нд хийн урт бууны 10
метрийн олимпийн анхны сумаа буудаж, 593 оноогоор 23 дугаар байрт
бичигдсэн билээ.
С.ЦЭЛМЭГ