“Google”-ийн экс босс Кай Фү Ли
олимпийн усанд сэлэлтийн төрөлд аваргын алтан медалийн эзэн болсон
тамирчин Е Шивенийн амжилтанд эргэлзсэн Америкийн дасгалжуулагч Жонн
Леонардын гэрийн хаяг, утасны дугаарыг 15 сая хэрэглэгчтэй Хятадын
Твиттерээр цацжээ. Америк дасгалжуулагчийн хувийн мэдээллийг Твиттерээр
цацсаны дараа 14,000 гаруй жиргээчид хэлэлцүүлэг өрнүүлж, бүр амь
насанд нь халдана гэж заналхийлсэн гэнэ. Тайвань гаралтай, компьютерын
мэргэжилтэн Кай Фү Ли Твиттерээс дээрх мэдээллийг устгасан боловч америк
дасгалжуулагчийг Хятадын супер охиноос уучлал гуйх ёстой гэсэн байна.
16 настай Е Шивень усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд
Америкийн алтан медаль хүртсэн эрэгтэй тамирчнаас илүү амжилт гаргаж,
дэлхийн шинэ рекорд тогтоосны дараа дасгалжуулагч Жонн Леонард үүнийг
байж боломжгүй амжилт гэсэн билээ. Америкийн шигшээ багийн дасгалжуулагч
Жонн Леонард Е Шивенийг сэргээш хэрэглэсэн, нэг бол генетикийн арга
хэрэглэсэн ч байж магадгүй гэж сэжиглэсний хариуд Хятадын шигшээ багийн
эмч олимпийн хошой аварга, 18 медалийн эзэн Майкл Фелпсийг сэргээш
хэрэглэсэн гэж сөргүүлэн дайрч байгаа гэнэ.

Н.ЭНХ