Ослоос амьд гарсан хүүхдэд мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ослоос амьд гарсан хүүхдэд мэс засал хийжээ

Триполийн нисэх буудалд гарсан онгоцны ослоос амьд үлдсэн найман настай нидерланд хүүхдэд мэс засал хийсэн тухай  AFP мэдээлжээ. Хүүхдийн амь насанд аюулгүй байгаа гэнэ. Ливийн “Жана” агентлагийн мэдээгээр хүүхдийн хөл дөрвөн газар хугарсан ба өөр гэмтэл бэртэл байхгүй ажээ. Дотуур бэртэл ч түүнд байхгүй гэж агентлаг онцлов.

Голландын “Brabants Dagblad” сонинд мэдээлснээр аврагдсан хүүг Рубен ван Ассау (Ruben van Assouw) гэдэг бөгөөд Тилбург хотод амьдардаг байсан гэнэ.

Хүүг эмээ нь таньсан ба тэр ӨАБНУ-аас ээж Труди (41 нас) ба аав Патрик (40), мөн 11 настай ах Энцо нарын хамт буцаж явсан гэж эмээ нь ярьсан байлаа. Тэдний гэр бүл гуулин хуримаа тэмдэглэн Африкт сафари-аялал хийж явжээ. Гэхдээ хүүг албан ёсоор хамаатан садан нь таньтал түүнийг нэрийг яг тийм гэж хэлж болохгүй гэнэ.

Амь үрэгдэгсдийн 61 хүн нь голландчууд байсан ба үлдсэн нь Ливи, ӨАБНУ, Герман, Их Британи, Ирланд, Франц, Финлянд, Филиппин ба Зимбабвегийн иргэд байлаа.

Ливийн нисэхийн “Afriqiyah Airway”s компанийн аэробус онгоц тавдугаар сарын 12-нд буулт хийж, байхдаа дэлбэрчээ. Нийтдээ 103 хүн ослоор үрэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж