Н.Энхбаяр Ганц худагт хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Ганц худагт хоригдож байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал гурван өдрийн турш Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилсний эцэст өчигдөр үдэш өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаярт дөрвөн жил, “Улаанбаатар Таймс” сонины эрхлэгч Д.Чулуунбаатарт 2,1, “Great global international” компанийн Монгол дахь төлөөлөгч Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй ангид биечлэн эдлүүлэх ял оноосон юм. Ингээд өчигдөр орой 22.40 цагийн орчимд өндөрлөсөн шүүх хурлын дараа ялтнуудыг шууд хорих анги руу ачжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж. Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандахаа илэрхийлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл тэнд хоригдоно гэдгийг Улсын яллагч Е.Сагсай хэллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж