Жессика Биел хуримын даашинзаар гоёжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Жессика Биел хуримын даашинзаар гоёжээ

Америкийн жүжигчин Жессика Биел дуучин Жастин Тимберлейктэй сүй тавьж хуримаа хийх гэж буй тухай “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Жессика  өчигдөр шөнө сүйт хархүүгийнхээ тоглосон “Total Recall” хэмээх киноны Нью-Йоркт  болсон сурталчилгааны үеэр хуримын даашинзтай адилхан даашинз өмсч ирсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Жүжигчин бүсгүй торон эмжээр бүхий цагаан даашинзан дээрээ цагаан алчуур зүүж, алтан шаргал өнгийн цүнх барьсан нь түүний энгийн загвартай даруухан гутлыг нь чимжээ. Тэрбээр сүйт залуу Жастинтай намар хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Total Recall” киноны уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелест киногоо  сурталчилсан байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж