Нар
мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” өнөөдөр “River beach”-д болох
гэж байна. Үдшийн 18.00 цагаас үүр цайж, нар мандтал арван DJ-гийн
“сет” нүүргэлэн залуусыг хөглөх нь ээ. Фестивалийн үеэр DJ нарын “сет”-д
бүжихээс гадна циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дундах
сонирхолтой уралдаан, тэмцээн, азын сугалаа гээд сюрпризүүд хүлээж
байгаа юм байна. “Sunrise-2012” фестивальд нэвтрэх 12000 ба 50 мянган
төгрөг бүхий хоёр төрлийн тасалбар байгаа юм. Та 50 мянган төгрөг төлж,
нэвтэрснээр VIP zone-д хамрагдах бөгөөд олон давуу эрхийг эдлэх
боломжтой аж. Энэ зуны сүүл мушгисан задгай шоу эхлэхэд хэдхэн цаг
үлдлээ.
Г.ДАША