АНУ-д автобус гүүрнээс унаж, осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

АНУ-д автобус гүүрнээс унаж, осолджээ

АНУ-н Иллинойс мужийн 55-р зам дээр хоёр давхар автосус бетон гүүрнээс унаж осолдсон байна. Энэхүү ослын улмаас нэг эмэгтэй нас барж, олон хүн гэмтэж бэртжээ. Аврагчид хүнд гэмтсэн дөрвөн хүнийг нисдэг тэргээр гэмтлийн эмнэлэгт хүргэж, 20 гаруй хүнийг өөр эмнэлгүүдэд хүргэсэн байна. Харин бусад 36 зорчигчийг сургуулийн автобусаар Литчфиелдийн ойролцоо хүргэжээ. Аврах ажиллагаанд түргэн тусламжийн 30 машин, 10 нисдэг тэрэг ашиглажээ. Зорчигч тээврийн хоёр давхар автобус Иллинойс мужын Чикаго хотоос Миссури мужын Канзас-Сити хотруу явж байсан бөгөөд нийт 81 зорчигч тээвэрлэж явсан байна. Ослын улмаас замын хоёр талын хөдөлгөөнийг  хаах арга хэмжээ авчээ. Иллинойс мужын цагдаагийн газрын цагдаа Дуг Франсис “Бидэнд автобусны дугуй хагарснаас унаж, осолдсон гэсэн мэдээлэл ирсэн.” гэж мэдэгджээ. АНУ-д анх  2006 оноос хоёр давхар автобусыг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байна. Өмнө нь 2010 оны есдүгээр сард Нью-Йоркийн Сиракус гүүрэн дээрээс автобус онхолдож, дөрвөн хүн амь үрэгдэж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж