С.Баттулга дараагийн уран бүтээлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

С.Баттулга дараагийн уран бүтээлдээ оржээ

“Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж, зохиолыг нь бичсэн найруулагч, жүжигчин С.Баттулга өнгөрсөн сард “Жексон амьд” адал явдалт, инээдмийн киноныхоо нээлтийг хийсэн юм. Гэхдээ тэрбээр зуны сар дуусах дөхөж байгаа гээд амралтаа авсангүй, дахин нэг шинэ киноны зураг авалтад гарахаар зэхжээ. Одоогоор кино зохиол, уран бүтээлчид нь хэдийнэ бэлэн болсон бөгөөд тун удахгүй зураг авалтын талбарыг зорих гэнэ. Түүний шинэ кино нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлэх хайр сэтгэлийн сэдэвтэй бүтээл юм байна.

Г.Даша
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж