Христийн шашинтнууд лалынхантай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Христийн шашинтнууд лалынхантай мөргөлдөв

Египетийн нийслэл Каир хотын ойролцоох Дахшур тосгонд лалын шашинтнууд христийн сүм болон христэд итгэгчдийн гэр орон руу дайрсан хэрэг гарчээ. Энэхүү мөргөлдөөний улмаас нэг хүн нас барж, 16 хүн гэмтэж, бэртжээ. Ийм мөргөлдөөн нь Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг өнгөрсөн зургадугаар сард сонгогдсоноос хойш гарсан анхны тохиолдол юм. Дахшур хотын цагдаа нар христийн сүм рүү дайрсан лалын шашинтнуудыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Гэвч тэд сүмийн хэд хэдэн өмч болон цагдаагийн гурван машиныг шатаасан байна. Энэхүү мөргөлдөөний улмаас 16  хүн шархтсаны 10 нь цагдаа нар ажээ. Лалын шашинтнуудын энэхүү дайралтаас болж, Дахшур хотын христийн шашинтай иргэд хотоос зугтаж, дүрвэсэн байна. Энэхүү мөргөлдөөн анх хувцас угаах газрын христийн шашинт нэгэн  ажилчин, лалын шашинтны цамцыг индүүдэж байхдаа лалын шашинг шүүмжилсэн дуу дуулсанаас болжээ.  Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Египетийн Александрия хотын нэгэн христийн сүмд амиа золиослогч халдлага үйлдэж, 24 хүн амь үрэгдсэн билээ. Египетийн хүн амын ойролцоогоор арван хувийн христийн шашинтнууд эзэлдэг.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж