Ким Чен Ун Бээжингийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун Бээжингийн төлөөлөгчидтэй уулзав

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өчигдөр буюу пүрэв гаригт Бээжингийн төлөөлөгчидтэй хаалттай уулзалт хийжээ. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын улсын нийслэл Пхеньянд болсон дээрх уулзалтаар Ким Чен Ун Хятадын коммунист намын гадаад харилцааны асуудал хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард эцэг Ким Чен Ирийг таалал төгссөний дараа  Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотой уулзаж байжээ. “Синьхуа” агентлаг “Дээрх уулзалт нь хоёр орны хамтын ажиллагаа, нөхөрлөлийн харилцаанд ихээхэн ач холбогдолтой. Ким Чен Уныг Хятадтай харилцаагаа бэхжүүлэх тал дээр ихээхэн ач ахолбогдол өгдөг байсан аавынхаа тууштай үзлийг бармталж байна”  хэмээн мэдээлсэн аж. Хятадын Коммунист намын төлөөлөгчид БНАСАУ дахь хариуцлагтай өндөр, дээд хэмжээний дээрх уулзалтын дараа Бээжинд буцаж ирсэнийхээ дараа  мэдэгдэл хийхдээ тус улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Хятад улс нь БНАСАУ-ын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр хамгийн том түнш орны нэг аж. Харин Хятад улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн хязгаарлах тал дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд олон улсын хориг тавих эрхтэй орнуудын нэг юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж