Наоми Кэмпбэл Ибица аралд амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбэл Ибица аралд амарчээ

Загварын ертөнцөд хорин жил алдар нэрээ цуурайтуулсан явсан шилдэг загвар өмсөгчдийн тоонд Английн Наоми Кэмпбэл зүй ёсоор ордог билээ. Харин тэрбээр саяхан Газар дундын тэнгисийн Ибица арал дээр амарч усны хувцастай байгаад паппаррацид өртжээ. Өнгөрсөн сард Наоми, түүний тэрбумтан нөхөр Владислав Доронин нар Ибица арал дээр нэгэн тансаг зуны харш худалдан авсан гэнэ. Наоми, Доронин нар Лондон, Москвад ээлжлэн амарч байх тансаг харштай юм байна. Тэд Туркид бүхэл бүтэн арлыг эзэмшдэгээс гадна Ямайк болон Майми арал дээр ч бас тэдний тансаг харш болон хувийн байшингуудтэй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Наоми Кэмпбэл “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Каролина Куркава, Кока Роча нарын хамтаар “The Face” нэртэй реалити шоунд нэгэн баг болон оролцсон аж. Тус шоуны шүүгчээр алдарт гэрэл зурагчин Нигель Баркер ажилласан юм байна. 

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж