В.Путин “Pussy Riot”-ын эмэгтэйчүүдийг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

В.Путин “Pussy Riot”-ын эмэгтэйчүүдийг өмөөрөв

ОХУ-н
Ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь эсэргүүцэж, Москвагийн гол сүмд
зохисгүй үйлдэл гаргасан “Pussy Riot” панк хамтлагийн  гишүүдийг шоронд
хоригдох ёсгүй хэмээн өмөөрсөн гэнэ. Тэрбээр “Тэд зохисгүй үйлдэл
гаргасан. Гэхдээ би тэднийг дэндүү хатуу  яллагдах ёсгүй гэж бодож
байна.” гэж мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Pussy Riot” хамтлагийн
гурван гишүүн  Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцэн сүмд Гэгээн Марияд
хандан “Путинийг хөөн гаргах”-ыг хүсч буй тухай дуу дуулж, этгээд бүжиг
бүжиглэсэн билээ. Тэд мөн  дууныхаа бичлэгийг  интернэтээр олон нийтэд
цацсаны дараа тэднийг баривчлан танхайн хэргээр яллахаар шоронд хориод
байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шоронд хоригдож хамтлагийн
гишүүн Надежда Толоконникова, Мария Алёхина, Екатерина Самуцевич нарыг
хорьсныг ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцэж байгаа юм.
Энэхүү хэрэг нь Ерөнхийлөгч Путинийг ОХУ-н Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос
хойш гарсан олон  эсэргүүцлийн үйл ажиллагааны нэг аж. Тэдгээр
эмэгтэйчүүдийг шүүх шүүх хурал өнгөрсөн даваа гаригт эхэлжээ. Шүүхээс
тэднийг уг хэрэгт буруутган яллах шийдвэр гаргавал тэд долоон жилийн ял
авах юм байна.  Харин өнгөрсөн лхагва гаригт тэднийг үзсэн эмч “Шоронд
хоригдож буй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд муу байгаа” талаар мэдэгджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж