
Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварыг өнөөдөр 00.00 цагаас наймдугаар сарын 13-ны 06.00 цаг хүртэл хааж, авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд дулааны шугамын шинэчлэлт, холбооны сувагчлал, одоо байгаа сувагчлалыг доошлуулах, цахилгааны шугамын сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж, авто замыг өргөтгөн шинэчлэх юм.
Д.ЖАРГАЛ