
Ингээд буруу шийдвэр гаргасанд эмгэнэл илэрхийлж, Сүхбатарын дүүргийн шүүхийг “нас барсан”-д тооцон шүүхийн гадна эмгэнэлийн цэцгийн баглаа аваачиж хаяхаар болжээ. Үүний дараа Төрийн ордонд “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана гэсэн мэдээлэл байна. Эвслийнхэн 15.00 цагаас “Зууны мэдээ” сонины байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Нэгэнт олонхийг бүрдүүлж буй нэг гол субъект болох “Шударга ёс” эвсэл ийм байдалд орсон тул УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр дахиад л хуралдахгүй бололтой. Одоогоор чуулган хийх талаар ямар нэг мэдээлэл алга байна.
Д.ОЮУН