Хятад хүү найман хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Хятад хүү найман хүний аминд хүрчээ

Уржигдар орой БНХАУ-ын Ляонин мужийн Ёнглинг гацаанд өсвөр насны нэгэн хүү найман хүний амийг бүрэлгэж, таван хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарчээ. Хохирогчдын дунд хүүгийн найз охины садангийн хоёр хүн нь байгаа аж. Гэмтэж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нар энэ хэрэгт 17 настай хүүг сэжиглэн баривчилжээ. БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хүү найз охинтойгоо маргалдаж, муудалцсаны улмаас энэхүү хэргийг үйлдсэн гэх таамаг байгаа аж. Амиа алдагсдын зургаа нь гэмт этгээдээс зугатах гэж оролдсон байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж