“McDonald’s”-ын маркетингийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“McDonald’s”-ын маркетингийг шүүмжлэв

Чили улс дахь дэлхийд алдартай түргэн хоолны компаниуд болох McDonald"s, Burger King, KFC компаниуд болон амттан үйлдвэрлэдэг бусад байгууллагууд гаднах сав баглаагаа яг л хүүхдийн тоглоом мэт хийж байгаа нь шүүмжлэл дагуулж эхэлжээ. Чилийн Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс дээрх нэр бүхий компаниудыг хүнсний аюулгүй байдлын тухай  шинэ хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Учир нь дээрх компаниуд түргэн хоолонд дуртай хэрэглэгч хүүхдүүдийг татахын тулд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүнийг сурталчилсан бохир маркетинг явуулж байгаа аж. Харин тус улсад амттанд үргэлж дурлаж байдаг хүүхдүүдийн идэх хүслийг улам нэмэгдүүлсэн иймэрхүү маркетингэд төдийлөн анхааралгүйгээр зөвхөн тэдний эрүүл мэндэд нийцсэн эрдэс бодистой хүнс үйлдвэрлэх хэрэгтэйг заасан хүнсний тухай шинэ хууль байдаг юм байна. Чилийн албаны хүмүүс хэрвээ түргэн хоолны дээрх компаниуд,  хүнсний бусад үйлдвэрүүд дээрх аргаа үргэлжлүүлсээр байвал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж