Бензиний үнэ нэмэгдэнэ гэсэн яриа гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Бензиний үнэ нэмэгдэнэ гэсэн яриа гарчээ

Бензиний үнэ өнөөдөр орой 70 төгрөгөөр нэмэгдаж магадгүй гэсэн яриа жолооч нарын дунд гарчээ. Энэ талаар тодруулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албаны хүмүүстэй холбогдоход “Шатахууны үнэ нэмэгдэх тухай албан ёсны мэдээлэл алга байна” гэсэн хариулт өглөө. Уншигчдаас бидэнд ирүүлсэн мэдээллийн дагуу бид зарим шатахуун түгээх станц, шатахууны компаниудтай холбогдов.
“НИК” хувьцаат компанийн ажилчин бидний асуултад “Манайд тийм мэдээлэл алга” гэсэн бол “Содмонгол” группийнхэн “Сүүлд нэмэгдсэн үнээрээ л худалдаалагдаж байгаа“ гэлээ.

Өнөөдрийн байдлаар “Петровис” –ийн шатахуун түгээх станцад
A-80      1190.00
A-92      1380.00
A-95      1440.00
A-98      1560.00
Дизель  1300.00 төгрөгийн үнэтэй байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж