“Алтын төлөө хамтдаа”

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“Алтын төлөө хамтдаа”

“Алтын Төлөө Хамтдаа” дуу нь Лондон 2012 Зуны Олимпийн наадамд Монгол орноо төлөөлөн оролцож буй нийт баг тамирчид, тэдгээрийг дэмжиж буй Монголын ард түмэнийхээ дуу хоолойг нэгтгэн М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа” Олимпийн наадмын дууг гаргаж байгаа юм.

Спортын ертөнцийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй тэмцээн болох Зуны Олимпын наадмыг 1928 оноос 84 жилийн турш Кока-Кола компани хамтран зохион байгуулж хамгийн урт удаан хугацааны туршид Олимпизмын үзэл санааг дэмжиж ирсэн байгууллагад зүй ёсоор тооцогддог юм.

Лондон 2012 зуны Олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдаа дэмжиж байгаа ард түмнийхээ дуу хоолойг нэгтгэн амжилт, ялалтын ерөөлийг дагуулсан “Алтын Төлөө Хамтдаа” дууны үгийг Т.Нансалмаа (On’n Off студи), аяыг С.Ононбат (On’n Off студи), дууны найруулга, миксинг мастерингийг “Pro Sounds” студийн найруулагч Рагу Раман нар бүтээж, дууг Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Лхагвасүрэн, Sweetуmotion хамтлаг, Дуучин Маралжингоо, “Coke’n Beat-2011” амьд хөгжмийн наадмын ялагч, “Asian Beat-2011” наадмын шилдэг дуучин шагналт The Compass хамтлаг дуулсан бөгөөд 2012 оны 7-р сарын 27-ны өдөр буюу Лондон 2012 Зуны Олимпын Албан Ёсны Нээлтийн үйл ажиллагааны өдөртэй давхацуулан М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа” дууг Монгол орон даяар албан ёсоор нээсэн билээ.

Алтын төлөө хамтдаа дууг та өөрийн гар утасны дуудлаганы аяаар сонгохыг хүсвэл 1121256-дугаарыг 1455 дугаарт илгээгээрэй.

Дууны клипийг ЭНД дарж үзнэ үү

Дууны үгийг хавсаргав.

“Алтын Төлөө Хамтдаа” дуу

Үг: Т.Нансалмаа (On’n Off студи)
Ая: С.Ононбат (On’n Off студи)

Хамгаас хайртай бүгдийн төлөө
Халуун элгэн нутгийнхаа төлөө
Олимпийн галын дөл тамирчиддаа
Амжилт ялалтын дээдийг ерөөе

Намайг, биднийг төлөөлөөд та нар минь
Нарт ертөнцөд нэрийг минь дуулгаарай
Цэлмэг хөх тэнгэрийн Их Монголоос
Зорилгодоо тэмүүлж алдраа бадраагаарай

Дахилт:    
Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая
Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай
Энэхэн заяасан ганцхан амьдралдаа
Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

Түмэн олны зүрх нэгэн зүгт цохилж
Төрийн сүлдэндээ тамирчидаа даатгаж
Баяр цэнгэлийн манлайг ерөөж
Бахархам тэр нэг өдрийг хүлээж байна

Дахилт:    
Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая
Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай
Энэхэн заяасан ганцхан амьдралдаа
Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

2012 он
М-Си-Эс Кока-Кола ХХК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж