“Сайншанд” мастер төлөвлөгөөний үр дүнг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“Сайншанд” мастер төлөвлөгөөний үр дүнг мэдээлнэ

“Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөний үр дүнг өнөөдөр 11.00 цагт  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, “Бектел” компани, Хөгжлийн банкны удирдлагууд ҮХШХ-ны хурлын танхимд танилцуулах гэж байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөг зургадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөнд тусгаснаар, Сайншандын  аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах нийт өртөг 9,3 тэрбум ам.доллар гэж тооцоо гарсан бөгөөд цогцолборыг түшиглэн кокс, зэс хайлах, үрлэн төмөр, цементийын үйлдвэр байгуулах ажээ. Мөн жилдээ 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая гаруй тонн боловсруулсан бүтээдэхүүний тээвэрлэлт хийх учир ачаа, тээврийн иж бүрэн байгууламж барих тухай албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж