Өмгөөлөгч С.Нарангэрэл урьд шөнө хийсэн мэдээлэлдээ “Шүүгчид миний тавьсан саналуудыг хүлээж авсангүй. Шүүх хуралд заавал байлцуулах ёстой Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, “Эрдэнэт” УҮГ-ын дарга асан Х.Наранхүү нарыг ирүүлсэнгүй, шүүгчид зөвхөн хов жив, аман баримтаар л Н.Энхбаярыг яллалаа” хэмээсэн юм.
Монголд шударга ёс байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч буй хүн бүрийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд цэцэг аваачиж хаях, замын хөдөлгөөнд оролцож буй машинуудыг гэрлээ асааж явахыг уриалж байв.
УИХ-ын олонхийг бүрдүүлэгч нэг субъект болох “Шударга ёс” эвслийнхэн шүүх хурлын дүнг харахаар болж өчигдөр чуулганы анхдугаар хуралдаан тасарсан. Өнөөдөр чуулганы хуралдаан, байнгын хороод хуралдах эсэх, хуралдвал хэдэн цагаас гэдэг тодорхойгүй байна.