58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Монгол банк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг өчигдөр зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 58 сая ам.долларын худалдан авах санал ирүүлсэн бөгөөд үүний 32.5 сая ам.долларыг 1349 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлжээ. Энэ үеэр юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монгол банк 23 сая юанийг 211.90 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан аж.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж