“Салан тусгаарлалт, өшөө авалт, дээрэм”

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

“Салан тусгаарлалт, өшөө авалт, дээрэм”

АНУ-ын Төрийн департамент дэлхийн хэмжээний террорын тархалтын талаар жил тутмынхаа шинэ илтгэлийг гаргажээ. Илтгэлд өнгөрсөн оны хугацаанд Афганистан ба Ирак зэрэг орнуудад терроризм 15 хувиар буурсан тухай дурдсан байна. Терроризмын гол аюул заналыг “Аль-Каида”, Иран мөн Куба, Судан, Сирийн зүгээс гаргаж байна гэж тэд үзэв. Энэ удаагийн илтгэлд Хойд Солонгос анх удаа терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасагдсан дүн гарсан байна. Энэ талаар “Ямар нэгэн террорист ажиллагааг санхүүжүүлсэн нь бүрт­гэг­дээгүй учраас Хойд Солонгосыг уг жагсаалтаас хаслаа” гэж тэмдэгдсэн байна. Сануулахад, өнгөрсөн жилийн илтгэлд мөн л “Аль-Каида” АНУ-д гол аюул үзүүлдэг гэсэн байлаа. Түүнчлэн Оросын тухай өгүүлэхдээ террорын гол голомт нь Хойд Кавказад байгаа ба үндэстэн ястны сөргөл­дөөн, өшөө авалт, салан тусгаарлалт болон хэт давралтын хөрсөн дээр гол аллагууд үйлдэгд­дэг гэж. Тодруулбал, Хойд Кавказаас  хүчирхийлэл тархаж буйг уг илтгэл онцлосон ба хамгийн аймшигт аллагаар Домодедово нисэх буудалд 37 хүн амиа алдсан террор нэрл­эг­дэв. Мөн Оросын хамгийн аюултай бүс нь Дагестан, Ингушети, Хойд Осети ба Чечен гэж нэрлэжээ.

Идэвхтэй хамгаалалт

Террортай тэмцэхэд Азербайжан онцгой амжилт­тай байсныг илтгэлд онцлов. Тэд террорист байгууллагын гишүүд болон мөнгөний урсгалд саад тавин Кавказад нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч буй гэнэ. Мөн Каспийн тэнгисийн эргийн дагуу долоон радар байрлуулан тэнгисийн цэрэг ба хилийн цэрэгт ашиглуулахаар болжээ. Эдгээр радар нь үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг онцгой үүрэгтэй аж. Мөн тус оронд өөрийн олон улсын нисэх буудалд шинээр сканерүүдийг байрлуулсан нь үр дүнгээ өгч буй гэнэ.

“Терроризмыг хайцаалагчид”

Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд террорын гол аюулаар Иран ба Аль-Каида” агуулж байна хэмээн илтгэлд тэмдэглэсэн байв. Иран өнгөрсөн жилд террор ажиллагаагаа идэвхжүүлжээ. Тэд газар нутгаа “Аль-Каида” бүлэглэглэлд ашиглуулахаас гадна ХАМАС хөдөлгөөний дайчдыг сургаж байгаа гэнэ. 1984 онд террористуудыг дэмжигч улсаар нэрлэгдсэн Иран Сирийн Башар Ассадын дэглэмд зэвсэг нийлүүлсээр байна. Түүнчлэн Тегеран Ойрхи Дорнод ба Төв Азийн террористуудад материал-техникийн тусламж үзүүлдэг гэж илтгэлд бичжээ. Өндөр тушаалын лидерүүдээ алдсаны дараа “Аль-Каида” өмнөх шигээ хүчирхэг байж чадахгүй болсон ч тодорхой хэмжээнд занал агуулсаар байгаа ажээ. Гол аюул тус сүлжээний “Исламын Магриб дахь Аль-Каида”, “Арабын хойгийн  Аль-Каида” гэх мэтийн салбарууд буй гэнэ.

Терроризмыг ивээн тэтгэгчид

Куба, Судан, Сири нь террорыг дэмжигчдийн жагсаалтад үлдсэн хэвээр байна. Уг жагсаалтад 1982 онд орсон Куба “Испанийн ЭТА байгууллагын террористуудыг нутагтаа орогнуулж, улс төрийн дэмжлэгээ Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин байгууллагад үзүүлсээр байгаа аж. Террористуудын ивээн тэтгэгчийн жагсаалтад 1993 онд бичигдсэн Суданд террорист байгууллагын элементүүд үлдсэн байгаа ба Иракт эсэргүүцлийн хөдөлгөөн явуулж байсан хүмүүс буцан ирцгээсэн нь террор явуулахад өөрсдийн туршлагыг ашиглаж магадгүй байна. Мөн Суданы хэт даврагчид Сомалид террор хийсэн тухай дурджээ.

1979 оноос терроризмын ивээн тэтгэгч улс гэж нэрлэгдсэн Сири нь олон тооны террорист бүлэглэлд  улс төрийн дэмжлэг үзүүлж байгааг илтгэлд мөн тэмдэглэжээ. Дотооддоо үймээн самуунтай байгаа ч Сири Ливан дахь “Хезболлах” хөдөлгөөнийг дэмжсээр байгаа гэнэ.  Сирид өөрт нь Дамаск хотод Палестины ХАМАС, Палестины исламын жихад, Палестиныг чөлөөлөх үндэсний фронт хөдөлгөөн гэх салбарууд байгаа ба Израилийн эсрэг тэмцэлд оролцоно гэсэн ам өчгийг авсны дараагаар тэднийг Башар Ассад өөрөө нутагтаа орогнуулахыг зөвшөөрсөн гэж илтгэлд өгүүлсэн байна.

Сирид эмх замбараагүй байдал 2011 оны турш үргэлжилсэн гэж болно. Гэхдээ дөрөвдүгээр сарын 29-нд дайчид Хомс хотын гурван цагдааг буудсан, наймдугаар сарын 2-нд Идлиб мужид улс төрийн зүтгэлтнийг хөнөөсөн,  арван хоёрдугаар сарын 23-нд Дамаскт хоёр амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэн зэрэг хэргийн хариуцлагыг ямар ч алан хядах байгууллага хүлээгээгүй билээ.

Илтгэлд тэмдэглэснээр, Засгийн газар нь эдгээр болон бусад аллагуудыг  “Аль-Каида”-тай холбон тайлбарлаж байгаа тул Сири өөрөө террорын хохирогч болохоос түүнийг хийдэг улс биш гэж үзүүлэх гэсэн оролдлого аж.

10 мянга гаруй террорын ажиллагаа үйлдэгджээ

Илтгэлийн эцэст статистик мэдээ оруулсан ба үүнд 2011 оны хугацаанд 70 оронд 10 мянган орчим аллага хийгдэн 12,5 мянган хүн өртөн амиа алджээ. Өмнөд Ази, Ойрхи Дорнодод бүх террорын 75 хувь хийгдсэн ба хохирогчид нь лалынхан байлаа.  Азид Афганистан, Пакистан, Ирак террорын тоогоор тэргүүлж буй бөгөөд эдгээр орнуудад бүх террорын 85 хувь нь үйлдэгдсэн байна. Илтгэлийг бүтээгч дийн нэг Дэниел Бенджамины хэлснээр “2010 оноос хойш Афганистан ба Иракт террорын ажиллагаа нь 14 ба 16 хувиар буурсан” гэнэ. 

Дараагийн аюултай бүс болох Африкт өнгөрсөн онд 978 удаагийн довтолгоонд өртсөн нь өмнөх жилтэй нь харьцуулахад 11,5 хувиар нэмэгджээ. Үүнээс Нигерийн “Боко Харам” бүлэглэл 136 террор үйлдсэн нь өмнөх оныхоос бараг тав дахин их байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж