Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Чуулган өндөрлөлөө

Өнөөдөр УИХ-ын чуулганаар сонгуулийн тухай хоёр хуулийг зэрэгцүүлэн хэлэлцлээ. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Лу.Болд нарын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн төслөөр сонгуулийн хэлбэрийг пропорциональ болгож, тойргийн тоог хууль батлагдсаны дараа УИХ-аар шийдэх байдлаар томъёолсон байна. Гишүүд хуралдааны үеэр уг хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдаас тодруулга авсан. Мөн уг хуулийг Орон нутгийн сонгуулийн тухай хуультай уялдуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, энэхүү хуулийн төслөөр орон нутгын тойргийн төлөөлөл алдагдаж байгааг онцолж байлаа.

Төсөл санаачлагчид уг хуулийн төслийг боловсруулахдаа сонгогчдын өгсөн санал, саналын дүнтэй нэгдэж байх ёстой, Үндсэн хуультай нийцэж байх ёстой, намыг төлөвшүүлэх үүрэгтэй байх, эмэгтэйчүүдийн эрхийг хангах гэх зарчмуудыг удирдлага болгож, энэ хуулийн төслийг боловсруулсан тухайгаа асуулт асуусан гишүүдэд танилцуулсаны дараагаар уг төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж, 61,5 хувийн саналаар дэмжигдлээ.

Нэг асуудлаар зэрэг өргөн баригдсан хуулийн төслүүдийг аль алинийг нь дэмжиж байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, ажлын хэсэг байгуулахаар болсон юм.

Б.Энхмандах     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж